Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Клэй Томпсон Уорриорст үлдэхийн тулд цалингаа хасуулахаас татгалзахгүй

SPS телевиз
2017 оны 10 сарын 3
SPS
Зураг зураг

Голден Стэйт Уорриорс багийн мэргэн бууч Клэй Томпсоны багтайгаа байгуулсан гэрээ дуусахад хоёр жил үлдээд байгаа билээ. Гэсэн ч хоёр жилийн дараа багтайгаа гэрээгээ сунгахын тулд цалингаа хасах тухай бодолцож үзнэ гэж хэлжээ.

Клэй Томпсон “Хэрвээ цөөн хэдэн сая бол надад татгалзах зүйлгүй. Ямар ч гэрээ хийсэн тэр бол миний хувьд том бэлэг. Би энэ бүрэлдэхүүнээ хадгалж үлдэхийн тулд өөрийн цалингаас хасуулахад бэлэн” гэжээ.

Уорриорстой байгуулсан гэрээ ёсоор Клэй Томпсон ирэх хоёр улирал нийт $36 сая долларын цалин авах юм. НБЭ-ийн цалингийн цэс жилээс жилд нэмэгдэж байгаа учраас жилийн 18 сая долларын цалин тийм ч өндөр цалинд тооцогдохоо болиод байгаа юм.

Уорриорс баг сүүлд багийн лидер Стефен Көрритэй 5 жилийн $201 сая долларын гэрээ хийснээр аварга авсан бүрэлдэхүүнээ ойрын хэдэн улиралд хадгалж үлдэхээр болсон билээ.

 

Зураг