Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Богд Банк "Bank of Inner Mongolia"-тай олон талт чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол-Хятадын экспо 2017 оны есдүгээр сарын 26-30 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод болж, хурал форум, худалдаа хөрөнгө оруулалтын нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдсан билээ.

Арга хэмжээнд манай улсаас 383 аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцсон юм.

Энэ үеэр Богд банк БНХАУ-ын "Bank of Inner Mongolia"-тай олон талт хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Тус хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал төгрөг, юань, ам.долларын төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэхээс гадна хоёр улсын худалдаа эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах, мөн syndication loan болон төслийн санхүүжилт олгох замаар зээлийн санхүүжилт хийх боломжтой болж байгаа юм. 

Ийнхүү Богд Банк үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж "Bank of Inner Mongolia"-тай олон талт чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь БНХАУ болон Монгол улсын бизнес эрхлэгч, иргэдэд таатай боломж бий болгохоос гадна, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг дэмжиж, банк санхүүгийн салбарт урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьлаа. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.bogdbank.com 

Богд Банк – Итгэл түгээнэ
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.