Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

АЯЛЛЫН амжиргаа цагаан

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 10 сарын 2
Cardoctor
Зураг зураг

Бид аяллын машин гэхээр л том, үнэтэй гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Тэгвэл арлын Японд бидний сайн мэдэх амжиргаа цагааныг аяллын машин болгон худалдаалж байна. 

Доторхыг нь минималист философи баримтлан хийсэн тул хэрэглээнд зуун хувь нийцсэн бүтээгдэхүүн болжээ.

 

Дотроо тийм ч жижиг биш ба гэр бүлээрээ, хүүхдээ ч унтуулах тусдаа ортой юм. Суурь машин нь Mazda Scrum бөгөөд 2wd ба 4wd хөтлөгчийн сонголттой, механик, автомат кропны сонголттой аж.

Унтах боломжтой хүний тоо нь дөрөв төдийгүй 100W чадалтай нарны эрчим хүчний цэнэглэгч хүртэл бий.

Хямд машин, жижиг хэрэглэлтэй учраас үнэ нь ч тун боломжийн байх гэнэ. Ингээд аяллын амжиргаа цагааны ертөнцөөр аялцгаая.

Зураг