Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн алба хаагчид эсэргүүцэл үзүүлсэн Б гэгч төрийн албанд АЖИЛЛАДАГГҮЙ нь тогтоогджээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон нийтийн сүлжээгээр хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бичлэг цацагдсан.

Энэ үйл явдал нь есдүгээр сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчим болсон бөгөөд уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тухайн үед “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Б гэгчийн гаргасан хууль бус үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн /15.2 дугаар зүйлийн 2.3. дахь хэсэгт төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсвэл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэж заасан.
Эсвэл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийж байна.

Мөн Ч.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Б гэгч нь төрийн өндөр албан тушаалтан, улстөрчтэй хамаарал бүхий этгээд биш бөгөөд төрийн албанд ажилладаггүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогджээ.

Олон нийтийн сүлжээгээр Б гэгчийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү гэх мэдээлэл яваад байгаа. Үүнийг Л.Мөнхбаатар гишүүн няцаалаа.
 
ӨРГӨДӨЛ: 
 

 

 

Эх сурвалж: ЦЕГ