Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ангарагийн хотхоныг элсэн цөлд байгуулах ажлыг АНЭУ эхлүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Арабын Нэгдсэн Эмират Улсын эрх баригчид Ангараг гарагт хүн суурьшуулах зорилгын хүрээнд “Ангарагийн хот”-ыг элсэн цөлд байгуулах төслийг эхлүүлснээ зарлажээ.

Энэ долоо хоногт эхэлсэн ажил нь 176,000 метр.кв талбай эзэлж, $136 саяыг зарцуулах юм байна. Төсөл дуусах үед манай дэлхий дээрх хамгийн том Ангараг судлалын төв болох ажээ.

 

Ангарагийн нөхцөл байдлыг хиймлээр бүрдүүлсэн энэ хотод хоол хүнс, эрчим хүч, ус хангамжийн олон туршилтуудыг хийх гэнэ. Лабораториуд нь цаг уурын эрс тэс орчноос тусгаарлагдаж, цацраг идэвхит туяанаас хамгаалагдсан байх юм.

АНЭУ 2117 онд буюу ирэх 100 жилийн дотор Ангараг гарагт өөрийн колонийг бий болгох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Дэлхийд нэртэй архитектор Бярке Ингелс хотын зураг төслийг гаргасан байна.

 

Өчигдөр SpaceX компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск Ангараг гарагийг эзэмших төлөвлөгөөгөө шинэчлэн танилцуулсан юм.

Харин Эмиратчууд үүнээс нэг хоногийн өмнө Ангарагийн хот байгуулах төслөө зарлажээ.

Ийнхүү дэлхийн тэргүүлэгч улс орнууд шинэ гарагийг түрүүлж колоничлохоор өрсөлдөж эхлээд байна.

 

Эх сурвалж: Russia Today