Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

NBA-ийн комиссар Адам Силвер тоглогчидоо Төрийн дуулалаа хүндлэхийг хүсчээ

SPS телевиз
2017 оны 9 сарын 29
SPS
Зураг зураг

Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг буюу NFL-ийн тамирчид ерөнхийлөгчөө эсэргүүцэн, төрийн дууллын үеэр өвдөг дээрээ сууж эсэргүүцлээ үзүүлсэн билээ.

Тэгвэл энэ үйлдлийн талаар NBA-н комиссар Адам силвер хэлэхдээ “NBA -ийн олон тамирчид мөн адил ийм үйлдэл хийхээр төлөвлөж байна. Гэвч энэ үйлдэл нь ганцхан лигийн дүрэмд харшлаад зогсохгүй. Төрийн дууллаа хүндлэхгүй байна гэдэг нь эх орноо хүндлэхгүй байгаатай адилхан зүйл. Улмаар энэ үйлдэл нь Америкийн нэгдсэн улсыг хагаралд хүртэл хүргэх аюултай” гэж мэдэгджээ.

Тэрээ нэмж хэлэхдээ “Лигийн бүх тамирчдын 25% нь гадны легионер тамирчид байдгийг дурьдаад тэдгээр тамирчид өдий хүртэл манай төрийн дуулалд хүндэл үзүүлдэг байсныг сануулжээ.

Тэрээр одоогийн байдлаар тамирчид хэрвээ ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн тохиолдолд ямар нэгэн хариуцлага тооцно гэж мэдэгдээгүй байгаа бөгөөд нийт лигийн тамирчдад тэмцлээ өөрөөр илэрхийлэх боломжтой гэдгийг сануулаад Америкийн нэгдсэн улсын төрийн дуулалаа хүндлэхийг хүссэн байна.

Зураг