Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбай дээр ЗҮРХ СУДАСНЫ эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн есдүгээр сарын 29-нд тохиодог “Дэлхийн зүрхний өдөр”-ийг тохиолдуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд  Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгөөр Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүүргийн эмч нар ирж зүрхний даралт, цусны даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгч буй юм.

Мөн маргааш Баянгол дүүрэг, 4-р хороололд байрлах ХААН банкны тооцооны төвд цусны даралт хэмжих булангийн нээлт болох юм. Эмнэлэгт өвдсөн хойноо ханддаг учраас урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг онцлон ийм булан нээж байгаа аж.

Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины цус харвалтын 62 хувь, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49 хувийг цусны даралт ихсэлт үүсгэдэг байна. Цагаасаа эрт, зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас онцолжээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг