Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт урт дараалал үүссэний учир...

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Номонд дурлагсад урт дараалал үүсгэжээ. Нэг үеэ бодвол ном унших нь нэмэгдсэн үү гэлтэй.

Учрыг сонирхвол, Азхур номын их дэлгүүр өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 1-нийг дуустал 71%-ийн хямдрал зарласан учир ийм урт дараалалтай болжээ. 

Номын хямдралын үеэр хэрэглэгчиддээ үнэгүй автобусаар үйлчилж байгаа аж. "Азхур номын их дэлгүүр, үнэгүй автобус" бичигтэй жижиг оврын автобус байх учир хэрэглэгч та бүхэн чиглэл бүрийн автобусны буудал дээрээс суух боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

  1. Өргөө 1 кино театрын автобусны буудлаас:
    09.29, 30-ны өдрүүдэд 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00, 22.00 цагуудад,
    10.01 өдөр 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00 цаг,
  2. Зүүн 4 замын хойд талын автобусны буудлаас:
    09.29, 30-ны өдрүүдэд 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00, 22.00 цагуудад,
    10.01 өдөр 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00 цагуудад хөдөлнө.

Тус дэлгүүр Нарны зам дагуу, Саруул худалдааны төвийн урд байрладаг байна. 

Манай зурагчны дуранд буусан гэрэл зургууд: /mpa.mn/

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг