Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дубай хотын тэнгэрт анх удаа такси нисгэж туршжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Арабын ертөнцөд технологиор тэргүүлэх зорилготой АНЭУ-ын Дубай хот Даваа гарагт нисдэг таксиг туршжээ.

Германы Volocopter компанийн зохион бүтээсэн 12 сэнстэй, 2 хүний суудалтай нисдэг такси нь автомат жолоодлоготой буюу жолоочгүй байх юм. Зорчигчгүй, хоосон нисгэсэн анхны туршилтыг Дубайн угсаа залгамжлах ханхүү Шэйх Хамдан бин Мохаммед үзэж сонирхжээ.

30 минут хүртэл хугацаанд нисэх чадвартай такси нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нөөц системтэй, хамгийн муу тохиолдолд хэрэглэх хоёр шүхэртэй гэнэ.

Нисдэг таксиг Дубай хот энэ оны сүүлээр үйлчилгээнд гаргахаар бэлдэж байгаа ажээ. Арабын Нэгдсэн Эмират Улс бүс нутагтаа технологиор тэргүүлэхээр өөр олон салбарт ажиллаж байгаа.

Тухайлбал тэд 2021 онд нисэгчгүй хөлгийг Ангарагт илгээх төлөвлөгөөгөө зарлаад байгаа нь Арабын ертөнцөд анхных юм. Мөн жолоочгүй метро, робот цагдаа зэрэг олон шинэ үйлчилгээг танилцуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Reuters