Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хорвоогийн хамгийн АЗ ЖАРГАЛТАЙ хүн Хью Хефнэрийн хэлсэн 10 үг

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр 91 насандаа бурхны оронд заларсан домогт нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн Хью Хефнэрийн хэлсэн үгсээс түүвэрлэн хүргэж байна.

 

“Миний мэдэх хамгийн азтай хүн би өөрөө байх. Би энэ дэлхийн ямар ч хүнтэй байраа солихыг хүсэхгүй”

 

“Биеэ тоох муу зүйл биш. Гэхдээ бусдыг сонсохгүй болтлоо биеэ тоох биш шүү”

 

“Манай гарагийн хөдөлгөгч хүч бол сэкс. Бид түүнийг дайсан гэж харахгүйгээр алгаа дэлгэж тосох ёстой”

 

“Намайг хүрээлсэн сайхан бүсгүйчүүд намайг залуужуулж байдаг”

 

“Хүн төрөлхтнийг хүмүүжүүлэгч гол хүч бол шашин биш, сэкс юм”

 

“Би өөрийгөө олохоосоо өмнө гэрлэж байсан. Хүмүүс гэрлэхээсээ өмнө өөрийгөө олдог байх хэрэгтэй”

 

“Надад оройн зоог гэж байдаггүй. Би оройн хоолоо орондоо хүртдэг”

 

“Миний анхны эхнэр болон 1970-аад оны эхэн үед намайг дурлуулж байсан Барби Бэнтон нар хоёул хүрэн үстэй бүсгүйчүүд байлаа. Харин гэрлэлтээ цуцлуулснаас хойшх миний найз бүсгүйчүүд бүгд шаргал үстнүүд болсон юм”

 

“Миний бодлоор тэтгэвэрт гарах нь үхлийн эхний алхам”

 

“Үнэндээ би бол маш өндөр ёс суртахуунтай хүн юм шүү”