Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Playboy" сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнэр 91 насандаа таалал төгслөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Алдарт “Playboy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч, амьд домог болсон хүн Хью Хефнэр 91 насандаа таалал төгссөнийг тус сэтгүүлийн төлөөлөгч мэдээллээ.

Тэрээр Лхагва гарагийн орой Лос Анжелес дахь алдарт Playboy харшдаа дотны хүмүүсийнхээ гар дээр байгалийн жамаар нас барсан гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

Хью Хефнэр 1953 онд эрчүүдэд зориулсан Playboy сэтгүүлийг анх зах зээлд гаргаж, дэлхийд хамгийн их танигдсан Америк брэндүүдийн нэгийг бий болгосон юм. Сэтгүүл дэлхийн 20 гаруй оронд хэвлэгдэж, барааны тэмдэгтээ ашиглуулсны төлбөрт жил бүр $1 тэрбум гаруй орлого олдог гэж эмгэнэлийн мэдэгдэлд өгүүлжээ.

Playboy сэтгүүл 1960-1970-аад оны сэкс хувьсгалын гол хөтөч байсан гэгддэг. Гэвч сүүлийн жилүүдэд онлайн орчны мэдээлэл давамгайлах болсноос сэтгүүлийн эрэлт буурсан юм. Үүнтэй холбоотойгоор сэтгүүл өөрийгөө шинэчлэх хэд хэдэн оролдлого хийж байв. Тухайлбал 2016 оны дундаас 2017 оны эхэн хүртэл тус сэтгүүл нүүрэндээ нүцгэн эмэгтэйн зураг гаргахаа больж байсан юм.

 

 Эх сурвалж: CNBC