Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Уулын эрчимт алхалтын тэмцээн Бямба гарагт болно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Уул, аяллын клубүүдын дунд есдүгээр сарын 30-ны өдөр Уулын эрчимт алхалтын тэмцээн болох гэж байна.

Уулын алхалт аяллыг нийтэд сурталчилах, олон нийтийг уулын алхалтад хамруулах, клубуудын аялах, алхах ур чадварыг дээшлүүлэх, уулын алхалтын клубуудэд алхагчдыг нэгтгэх зорилготой уг тэмцээнийг Хайрхан аялагч клуб зохион байгуулах ажээ.

Уул, аяллын клубууд нь алхалт зохион байгуулахдаа цөөнгүй алхагчийг хамруулдаг тул багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж багаасаа хоцорч байгаа нэгэндээ сэтгэл санаа, биеийн хүчний тус дэмжлэг үзүүлэх, тогтсон хурдаар урагшлах чадвартай болгох, аялалын үеийн гэмтэл ослын тохиолдолд урьдчилан сэргийлэх чадварыг суулган гэмтэл осол гарч болзошгүй эрсдэлтэй маршрутыг сонгохгүй байх, эрсдэлтэй газраар явж өнгөрөхдөө нэг бие биедээ туслах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж сурах, биеийн хүчээ буруу хуваарилах, амрах хугацаа, хооллох хугацааг оновчтой зохион байгуулаагүйгээс төлөвлөсөн хугацаандаа аялал дуусахгүй, улмаар харанхуй орчинд алхах шаардлага гардаг тохиолдолыг багасгахж амрах хугацаа, хооллох хугацаа, биеийн хүчийг зөв хуваарилж богино хугацаанд зайг туулах чадварыг суулгах зэрэг чадварыг сорьдог юм байна.

Түүнчлэн клубуудэд бүх насны хүмүүс алхалтад оролцдог тул тэднийг тэмцээнд хамруулсанаар уулын алхалт насны хязгааргүй, эрүүл байх үндэс гэдгийг олонд таниулах юм байна.

Одоогоор тус тэмцээнд оролцохоор  УБ хайкинг клуб, Хайрхан аялагч клуб, Хамтдаа алхая клуб, Оргил өөд клуб, Тэнгэр уулчдын клуб, JCI уулчдын клуб, Монголын Скайраннингийн холбооны баг, Уулчин Монгол клуб, Монгол Алтай төв клуб зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явагддаг шилдэг клубүүдийн 130 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Хайрхан аялагч клубын фэйсбүүк хуудаснаас авч үзэх боломжтой.