Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтыг Монголд хийхээр болов

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хөххотод болж буй “Монгол-Хятадын 2 дахь удаагийн Экспо”-д оролцох үеэрээ 2017 оны есдүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуатай уулзаж, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь-ээс барьсан зоогт оролцов.

Уулзалт, зоогийн үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг тогтмолжуулах, нүүрсний худалдаа, хилийн боомтын бүтээн байгуулалт, ажиллах горимыг боловсронгуй болгох зэрэг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов. 

Хоёр талаас холбогдох бэлтгэлийг сайтар хангасны үндсэн дээр Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн ээлжит уулзалтыг ирэх онд Монголд хийхээр тохиролцов.

 

“Монгол-Хятадын Экспо” хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэж, цаашид агуулга, хэлбэрийг нь баяжуулан хамтран зохион байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: ГХЯ