Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн ЭКСПО үргэлжилж байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-гийн холбогдох арга хэмжээнүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод үргэлжилж байна.

Манай улсын төлөөлөгчид есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болсон салбар хуралдаан,  хэлэлцүүлгүүдэд оролцов.

Тухайлбал,

  • УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн өндөр түвшний уулзалт”,
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төслүүдийг танилцуулах хэлэлцүүлэг”,
  • УИХ-ын гишүүн Д.Мурат “Монгол-Хятад-Оросын уул уурхайн баялгийн ашиглалтын асуудлаарх хэлэлцүүлэг”,
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч  Г.Чулуунбаатар “Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаарх форум”, “Боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаарх их дээд сургуулийн захирлуудын форум”,
  • ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Соёлын солилцоо ба “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалт” форум,
  • ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Олон улсын Монгол анагаах ухааны хөгжил шинэчлэл” форум,
  • ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Монгол-Хятадын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын асуудлаарх хэлэлцүүлэг”, “Өвсний аж ахуйн хөгжил шинэчлэл сэдэвт форум”-д тус тус оролцож, үг хэлэв.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав есдүгээр сарын 27-ны өдөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэн сонирхож, тус Экспод бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж буй аж ахуй эрхлэгчидтэй уулзав.

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид “ӨМӨЗО-ны музей”, “ӨМӨЗО-ны Шинжлэх ухааны ордон”-г үзэж сонирхов.

 

Эх Сурвалж: ГХЯ