Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батсүрэн дэлхийн аварга боллоо

Ч.Тулга
2017 оны 9 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Уругвай улсын Монтевидео хотноо болсон Өсвөрийн шатарчдын ДАШТ-д манай тамирчин Д.Батсүрэн түрүүллээ. Тэмцээнд 53 орны 400 гаруй тамирчин оролцсон юм. Энэ удаагийн тэмцээн 14,16,18 хүртэлх насны ангилалд болжээ. Манай тамирчин хамгийн бага буюу 14 насны ангилалд өрсөлдсөн юм.

Тэрээр аваргын болзол хангаснаар Монголын анхны эрэгтэй дэлхийн аварга болж байгаа юм. Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Мандухай, Ү.Агьбилэг нар Х-ХII байрт оржээ.

Зураг