Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Очир: Уул уурхайн салбар улс төржсөн тоглоом болж байна

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхайн мэргэжлийн холбоодоос Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь "Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг"-т шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар: Монгол Улсын эдийн засгийн ихэнх хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг билээ. Уул уурхайн салбар намын эрх ашгийг хамгаалсан нөхдүүдээр удирдуулснаар доголдож байна. Энийг засаж залруулахын тулд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь "Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг"-т шаардлага хүргүүлэхээр болсон. 

Шаардлагад:

  • Уул уурхайн салбарт мэдлэг туршлагатай, мэргэжлийн боловсон хүчнийг сонгох хэрэгтэй. Намын ашиг сонирхлыг хамгаалсан мэргэжлийн бус хүмүүсийг халах.
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нэг хэсэг хориглосон. Ингэснээр улсын хэмжээнд ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх ажил орхигдож, гадаадын хөрөнгө оруулалт багасаж байна.
  • Уул уурхайн салбарын тухай хууль боловсруулах үед мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг явуулж, онол практикийн бага хурал зохион байгуулж байх.
  • "Төрийн өмчийн уул уурхайн төлөөлөн удирдах зөвлөл"-д мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, шинжлэх ухаан үйлдвэрлэлийг хослуулан ажиллуулах чадвартай хүмүүсийг уул уурхайн мэргэжлийн холбоодоор дамжуулан сонгох.
  • Орон нутагт үйл ажиллагаа нь доголдсон хайгуул, олборлолтын зөвшөөрөлтэй байгууллагуудыг шалгах саналууд багтсан гэв.
 
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхайн зураг төслийн холбооны гүйцэтгэх захирал Б.Бат-Очир "Уул уурхайн салбар улс төржсөн тоглоом болж байна. Ард иргэдээс сөрөг хандлага ирэх болсон. Энэ нь мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж ажилласны үр дүн.

Шинэ Засгийн Газар мэргэжлийн эрдэмтэн профессоруудтай хамтран ажиллах юм бол Монгол Улсын нийт ард иргэд, уул уурхайн салбарт хэрэгтэй үйл болно" гэж хэллээ.