Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сургалтын "амьд" ПОЛИГОН ашиглалтад орлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"УБТЗ" ХНН төмөр замын чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч ТДС /Тээврийн Дээд Сургууль/, МСҮТ-ийнхөө сургалтын материаллаг бааз, сургалтын орчин нөхцлийг сайжруулж эхэллээ.

Энэ жил эдгээр сургуулийн сургалтын полигоныг шинэчлэхэд УБТЗ 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд сургалтын иж бүрэн шинэ "амьд" полигоныг бий болгосон байна.

Уг полигоныг нээснээр оюутан залуус үйлдвэрлэлийн дадлагаа сургууль дээрээ яг л тухайн ажлын байрны орчин нөхцөлтэй адил орчинд хийх бололцоотой болж сургалтын чанарт ахиц гарах юм. Ингэснээр төмөр замын найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангаж чадах чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гарна гэж үзжээ.

Төмөр замчны мэргэжил нь хором бүрээр хөдөлгөөний аюулгүй байдал хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой онцгой хариуцлагатай ажил үүргийн нэг юм. 

Тээврийн дээд сургууль болон УБТЗ-ын МСҮТ-ийн оюутнуудын дадлага хийх уг сургалтын иж бүрэн полигоны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Нээлтийн арга хэмжээнд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, замын даргын зөвлөх, хөдөлмөрийн баатар Р.Рааш зэрэг албаны хүмүүс оролцлоо гэж "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.

Полигоны нээлтийн фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг