Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дуэйн Уэйд Кливленд Кавальерс багтай нэгдлээ

SPS телевиз
2017 оны 9 сарын 27
SPS
Зураг зураг

Чикаго булс баг Дуэйн Уэйдийг 9 дүгээр сарын 25-нд албан ёсоор багаасаа явууллаа. Тэрээр нэг улирлын турш Чикаго булс багийн төлөө тоглохдоо нийт 60 тоглолтод оролцож түүнийхээ 59 -д нь гараанд гарч, 18.3 оноо 4.5 самбараас бөмбөг авалт, 3.8 оновчтой дамжуулалт дундчилж нэг тоглолтод дунджаар 29.9 минутийг талбай дээр өнгөрүүлж багаа Плей-оффд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Гэвч Плей-оффийн эхний тойрогт Рожан Ронда гэмтэж Бостан селтикс багт 4-2 харьцаатайгаар хожигдож улирлаа өндөрлүүлсэн билээ. 

Түүнийг чөлөөт агент болсны дараа олон баг түүний төлөө өрсөлдсөн боловч Кливленд Кавальерс багтай 1 жилийн $2.3 сая долларын гэрээ байгуулсан байна.

Дуэйн Уэйдийн талаар Чикаго булс багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Жон Паксон “Бидэнд түүний төлөө хийх зүйл алгаа гэвч тэр бол мэргэжлийн тоглогч одоо ч гэсэн шилдэг тоглолтоо үргэлжлүүлж чадна гэж бодож  түүнд сайн сайхныг хүсье” гэж мэдэгджээ.

Зураг