Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер сүлжээ тэмдэгтийн тоогоо 2 дахин нэмэгдүүлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 27
IKON.MN
Зураг зураг

11 жилийн түүхэндээ Твиттер олон нийтийн сүлжээ анх удаа нэг жиргээнд ашигладаг тэмдэгтийн дээд хязгаарыг 140-өөс 280 болгох гэж байгаагаа зарлалаа.

Ингэхдээ Япон, Солонгос, Хятад хэлнээс бусад бүх хэлэнд нэвтрүүлэх гэнэ. Одоогоор цөөн тооны хэрэглэгчдийн хүрээнд туршиж байгаа ажээ. Туршилт дууссаны дараа нийт хэрэглэгчдэд нэвтрүүлэх гэнэ. Ингэснээр уг сүлжээний хэрэглэгчид үзэл бодлоо илүү дэлгэрэнгүй хүргэх боломжтой болно. Твиттер компанийн судалснаар Англи хэлээр ашигладаг хэрэглэгчдийн жиргээний 9 хувь нь тэмдэгтийн хязгаарыг хэтрүүлдэг бол Япон хэлтэй хэрэглэгчид 0.4 хувь хэтрүүлдэг гэнэ. Энэ нь нэг тэмдэгтэд илүү их утга санаа багтаадаг бичиг үсгийн хэлбэртэй нь холбоотой.

Твиттер компани нэгж жиргээн дэх мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авсаар байгаа. Тухайлбал өнгөрсөн жил тэд жиргээнд орсон зураг, холбоос, хэрэглэгчийн нэр зэргийг тэмдэгтийн тооноос хороохгүй байх өөрчлөлт хийсэн юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси өчигдөр энэ тухай бичихдээ 140 тэмдэгтийн хязгаар нь гар утасны SMS үйлчилгээний 160 тэмдэгтийн хязгаараас санаа авсан санамсаргүй сонголт байсан гэжээ.

Эх сурвалж: Techinsider