Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Унгарчууд ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН асуудлаа ингэж шийджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Унгарт суралцаж буй BGE их сургуулийн Монгол оюутны төлөөлөл нийслэл Будапешт хотод байрлах төв цэвэрлэх байгууламжаар өнгөрсөн амралтын өдрүүдэд зочилжээ. Тэд энэ талаарх мэдээллээ бидэнд ирүүлснийг хүргэж байна.

Будапешт хотод нийтдээ гурван ширхэг төв цэвэрлэх байгууламж байдаг. Тус байгууламж нь хамгийн их хүчин чадалтай, цахилгааны асуудлаа байгууламж өөрөө шийдэж чаддагаараа онцлог юм. Энэхүү байгууламжийг 249 сая еврогийн төсөвтэйгээр 2004-2010 оны хооронд гүйцэтгэж дуусгажээ. Санхүүжилтийн ихэнхи хувь буюу 65%-ийг Европын холбооноос, 20 хувийг улсын төсвөөс, 15 хувийг хотын захиргаанаас гаргасан байдаг юм байна.

Төв цэвэрлэх байгууламж Дунай мөрөн дундуур орших хоёр том хоолойгоор, хотоос ирж буй бохирын усыг хүлээн авдаг. Өдөрт хамгийн ихдээ 350,000 м.куб цэвэршүүлэх чадалтай бөгөөд дунджаар 220, 000 м.куб усыг өдөрт хүлээн авч, цэвэршүүлдэг аж.

Байгууламжийн тооцооллоор энэ хэмжээний ус нь 1.3 сая иргэний хэрэглээ гэж үздэг байна. Цэвэршүүлсэн усаа эргүүлэн, 95 хувийн цэвэршүүлэлттэйгээр Дунай мөрөн рүү хоёр хоолойгоор дамжуулан цутгадаг.

Биднийг ТЦБ-д /Төв Цэвэрлэх Байгууламж/ зочлох үеэр Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр дэмжин, хүрэлцэн ирж, мэдлэгээ хуваалцсан юм. 

Монголын ТЦБайгууламжтай харьцуулан, өөрсдийн эх орондоо нутагшуулж болох техник, технологи болон зарим нэгэн усны хэрэглээтэй холбоотой сонирхолтой мэдээллийг дуулгасан. 

Тухайлбал орон сууцанд амьдарч буй Монгол иргэний өдрийн дундаж хэрэглээ 150-160 литр, 1 литр усны үнэ 40 мөнгө байдаг бол Унгар иргэний хэрэглээ нь дунджаар 115-120 литр, 1 литр усны үнэ 0,0009 евро буюу 2.4 орчим төгрөг төлдөг гэсэн судалгаа байдаг гэсэн юм.

Тайлбарлагчийн зүгээс бид бүгдийг байгууллагын тухай үндсэн мэдээллийг өгч, шүүгдэж буй байдлыг хэсэг, хэсгээр үзүүлэн, усны генераторыг танилцуулан, эцэс сүүлд нь шүүгдсэн усыг уухыг санал болголоо.

Төв цэвэрлэх байгууламжийн хажуугаар биогазын үйлдвэр, цахилгаан үүсгэх усны генераторын хамт орчин тойрноо ногоон байгууламж болгосон нь энэхүү байгаль орчинд ээлтэй байгууламжыг Монголдоо бий болгохсон гэсэн хүсэл төрсөнөө нуух юун. 

Оюутан Б.Төрболд "Энэхүү боломжоор хангаж өгсөн Унгар улс дахь Монголын ЭСЯамны хамт олон, “Budapest Waterworks”-ын хамт олон болон Борбара Морцелд баярласан талархсанаа илэрхийлье". 

ГЭРЭЛ ЗУРГУУД 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг