Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Солонготын даваан дээр асгарсан химийн бодисуудыг саармагжуулж, нөхөн сэргээлт хийжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Солонготын даваанд болсон ослын улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг тогтоож, шаардлагатай арга хэмжээ авахаар газар дээр нь ажиллаад иржээ.

Тодруулбал, ослын улмаас асгарсан 1,600л азотын хүчил, 6,000л давсны хүчил, 1т хөдөлгүүрийн тос, 600л дулаан солилцооны тос, 810 л явах ангийн тос асгарч, 1-1.5м өргөн, 450м урт газрыг хамарч урссан байсныг саармагжуулан нөхөн сэргээлт хийн, бохирдсон шороог Их-Уул сумын нэгдсэн хогийн цэгт буулгасан байна. 

 

Уг ажлын хэсэгт БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, орон нутгийн засаг захиргааныхан багтсан юм. Тэд энэ сарын 19-23-ны  өдрүүдэд ослын газартай танилцаж, Их-Уул сумын иргэдэд мэдээллийг үнэн зөв өгөх үүднээс уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр холбогдох мэргэжлийн байгууллагууд ослын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд товч танилцуулжээ. 

 

Эх сурвалж: БОАЖЯ