Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд даргаар Б.Ууганбаярыг томилжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайдын  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо.

Тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар өчигдөр уншиж танилцуулав.

ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан аж.

 

 

Эх сурвалж: ОБЕГ