Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хараагүй иргэд 31 ЖИЛИЙН ДАРАА шинэ орон сууцтай боллоо

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүрэгт байрлах хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн авлаа. 

Хараагүй иргэдийн 90 айлын орон сууц нь улсын төсвийн  4 тэрбум 850 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар баригджээ. Ингэхдээ 2015 оны улсын төсвөөс 4 тэрбум төгрөг, 2016 оны есдүгээр сард улсын төсвийн тодотголоор 850 сая төгрөгийг нэмж суулгаснаар барилгын ажил бүрэн хоёр жилийн дараа дуусах боломж бүрдсэн байна.

Нээлтийн үеэр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "ХНХЯ-наас харааны бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудал болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Тэдгээр ажлын нэг том хэсэг нь тус орон сууцны ажил юм. Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх барилгын нэн шаардлагатай байгаа төсөв хөрөнгийг шийдвэрлэж ийнхүү ашиглалтад орууллаа" гэсэн юм. 

1986 онд хараагүй иргэдэд зориулсан анхны 48 айлын орон сууц байгуулж байсан бол үүнээс 31 жилийн дараа дахин хараагүй иргэдэд зориулсан орон сууцны бүтээн байгуулалт хийж байгаа нь энэ аж.

Монгол Улсад 2016 оны байдлаар 100,993 буюу нийт хүн амын 3.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс 11 мянга орчим нь харааны бэрхшээлтэй.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг