Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ стратегийн баримт бичгийн төсөл боловсруулахаар ажиллаж эхэллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Жилийн жигнэсэн дундаж хүү нь 20 орчим хувьтай байгаа банкны зээлийн хүүг хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжихүйц түвшинд хүргэж бууруулах шаардлага өндөр байсаар ирсэн. Үүний тулд судалгаанд суурилсан, бодит байдал дээр хэрэгжихүйц стратегийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлогын шат дараатай арга хэмжээг тодорхойлох асуудал чухал байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны есдүгээр сарын 15-ны өдрийн А-241 тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгууллаа.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, арилжааны банкны төлөөллөөс гадна их дээд сургууль, эдийн засгийн судалгаа, шинжилгээний байгууллагын хөндлөнгийн, хараат бус төлөөллийг багтаав. Баримт бичгийн төслийг 2018 оны хоёрдугаар сард багтаан бэлэн болгоно.

 

Эх сурвалж: Монголбанк