Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегийн баялгийн сангийн хөрөнгө анх удаа $1 их наядын босгыг давлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Норвегийн хараат бус, баялгийн сангийн хөрөнгө өчигдөр буюу Мягмар гарагт анх удаа $1 их наядын босгыг давжээ.

Ослогийн цагаар Мягмар гарагийн шөнийн 02:01 цагт энэ хэмжээнд анх удаа хүрсэн тухай Norges Bank Investment Management байгууллага мэдээлсэн байна.

“1996 оны тавдугаар сард газрын тосны орлогоо анх удаа энэ санд байрлуулж байхдаа хэн ч хэзээ нэг цагт $1 их наядад хүрнэ гэж бодоогүй байх” хэмээн тус сангийн гүйцэтгэх захирал Ингве Слингстад мэдэгдэлдээ өгүүлжээ.

Хөрөнгө нь Мексик улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүнтэй тэнцэх болсноор Норвегийн сан манай дэлхийн хамгийн том баялгийн сан болж байна.

Хэмжээний хувьд түүнтэй өрсөлдөх бусад төрлийн сангууд гэвэл Японы засгийн газрын тэтгэврийн сан $1.3 их наяд, Хятадын гадаад валютын нөөц $3 их наяд зэрэг байгаа юм.

Сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг Norges Bank Investment Management байгууллага нь дэлхий даяар олон салбартай боловч нийт 550 ажилтантай, сангийн хөрөнгийн 0.02 хувийг үйл ажиллагаандаа зарцуулдаг гэнэ.

Гэхдээ тус сангийн хэмжээ томрох тусам хэрхэн зөв удирдах, өсгөх, ямар салбарт хөрөнгө оруулах тал дээр хүндрэлүүд шинээр бий болсоор байгаа юм.

Мөнгөгүй байх нэг зовлон, мөнгөтэй байх бас зовлон байдаг ажээ.

 

Эх сурвалж: Bloomberg