Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүхбаатар дүүргийнхэн Төв талбайгаас төрийн үйлчилгээг хүргэж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн 378 жилийг ойг угтаж Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлаа танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.

Өдөрлөгөөр Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, алба нэгжийн 20 гаруй байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна.

Төв талбайд үзүүлж буй үйлчилгээ:

  • Татварын хэлтэс татварын хууль, тогтоомжийг сурталчлах
  • Татвар төлөгчийн цэнхэр дэвтэр олгох
  • Өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг хураах
  • Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийх

Мөн энэ үеэр иргэд, үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урлаг, соёлын тоглолтууд, өсвөр үе, залуучуудын дунд 3:3 сагсан бөмбөгийн тэмцээн болж байна.

Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

ФОТО: 

Гэрэл зургийг Mpa.mn