Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн долоон хүн үрэгдсэн ослыг харсан хүмүүс АТГ-т хандана уу

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хүй 7 худаг гэх газрын орчимд 72-40 УБҮ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашин, Тоёота Ландкруйзер 200 маркын 01-16 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас автомашин шатаж 7 хүний амь нас хохирсон зам тээврийн ослыг үзэж харсан, хэргийн талаар сонссон иргэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хандана уу.

Мэдээллийн нууцлалыг хадгална.

Хариуцсан ажилтан: 

Мөрдөгч, комиссар М.Эрдэнэсайхан

Мөрдөгч, комиссар Ц.Золзаяа

Холбоо барих утас:

70112483, 70112479

 

Эх сурвалж: АТГ