Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдавын 90 насны ой тохиож байна. Энэ ойд зориулсан "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн тоглолт болох гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Дуурийн хан хүү" тоглолт энэ сарын 21-ний 17:00 цагт болох гэж байна. Хүндэтгэлийн тоглолтод Хайдав багш өөрийн хамгийн залуу шавьтайгаа хамт ая дуугаа өргөх юм.
Мөн Б.Батжаргал, Г.Ариунбаатар, үе үеийн шавь нар нь хамт хүрэлцэн ирнэ.
Тоглолт их сонирхолтой болно. Жишээ нь: Соёл урлагийн их сургуульд суралцаж буй оюутан, дуурийн театрын гоцлол дуучин, олон улсын шагналт хүмүүс, СУИС-ийн морин хуурын чуулга гээд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн сайхан тоглолт болно" гэж Тоглолтын ерөнхий найруулагч А. Дашпэлжээ хэллээ.
Соёл урлагийн их сургуулийн ерөнхий захирал Э.Сонинтогос "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайн 90 насны ой, "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баяр нь дуурийн урлагт дуртай хүн бүрийн баяр болох юм.
Монгол Улсын дуурийн урлаг олон улсад ямар төвшинд байгааг харж баярлаж бахархаасай гэж хүсэж байна" гэв.
Хөтөлбөр: /2017.09.21/
"Оюутан" театрт
"Дуурь бүжгийн эрдмийн театрт"
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, СУИС, ДБЭТ, хамтран зохион байгуулагчаар "Гонгорын Хайдав"сан, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутгийн зөвлөл, Төрийн банк, үе үеийн төгсөгчид ажиллаж байгаа аж.