Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Хотын шийдэл” АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН асуудлыг хөндөнө

ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Хотын шийдэл” цуврал хэлэлцүүлгийг 2017 оны 09 сарын 20-ны өдөр “Нийслэлийн хог хаягдлын менежмент-Аюултай хог хаягдал” сэдвийн дор НИТХ дахь АН-ын бүлэг болон Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид, шийдвэр гаргагчид болон иргэдийн оролцоотой хамтран шийдвэрлэх юм.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд болох энэ хэлэлцүүлгийн үр дүнд: 

  • Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр НИТХ болон БОАЖЯ-ны чиг үүргийг ялгаж, тодорхой болгох;
  • Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрт санал авах;
  • Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж мөрдүүлэх ажлын хэсэг байгуулах;
  • Хариуцах эзэнгүй олон жил аюулын харанга дэлдээд байгаа аюултай хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн шийдвэр гаргах;
  • Хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргаж, хэвлэл мэдээллээр сурталчлан үндэсний үйлдвэрлэлээ давхар дэмжих;  
  • зэрэг ач холбогдолтой юм байна.
 

 

Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг