Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

DATA VISUALIZATION: Татварын мэдээллийг ашиглан Монголын БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ бүх талаас нь шинжье!

Б.Дөлгөөн
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Татварын мэдээллийг ашиглан баялаг бүтээгчид буюу Монголд бүртгэгдсэн 140 гаруй мянган ААН-үүдийн талаар бүрэн мэдээлэл авцгаая. 

Татварын орлогын дүн буурчээ

2014 оноос хойш хоёр жил дарааллан татварын орлого буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь сүүлийн хэдэн жил үргэлжилж буй эдийн засгийн хүндрэлтэй холбоотой. 

2011-2016 оны татварын орлогыг задлаад харвал

2016 оны татварын орлогын 80 хувийг доорх зургаан төрлийн татвараар бүрдүүлжээ.

Үүнд: ААНОАТ 21.3%, Дотоодын бараа үйлчилгээний НӨАТ 20.5%, Цалин хөлсний орлогын татвар 20.3%, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 9.9%,  Дотоодын архины онцгой албан татвар 5.1%, Үл хөдлөх хөрөнгийн татвар 3.1% хувийг эзэлж байгаа юм. 

 

 

ААН байгууллагуудыг дүрмийн сангийн хэмжээгээр нь ангилаад харвал

2016 оны байдлаар улсын хэмжээнд нийт 143,309 ААН байгаагийн 68.8% буюу 98,538 нь сая хүртэлх төгрөгийн дүрмийн сантай бол 1 тэрбум төгрөгөөс дээш дүрмийн сантай 852 ААН байна. Энэ нь нийт ААН-ийн 0.6 хувийг эзэлнэ. 

 

Бүртгэгдсэн ААН-ийн тоо 2015,2016 онд огцом буурчээ

Харин жил бүр бүртгэгдсэн ААН-үүдийн тоог, дүрмийн сантай нь давхар харвал сүүлийн хоёр жилд бүртгэгдсэн ААН-ийн тоо огцом буурчээ. Тухайлбал 2014 онд 19 мянга гаруй компани байгуулагдаж байсан бол 2016 онд 3,600 болтлоо буурсан байна. 

 

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН ТУХАЙД

2015 онд 13,634 ААН-ийн 82 хувь нь буюу 11,199 нь нэг үүсгэн байгуулагчтай байжээ. 50-иас дээш хүн нийлж үүсгэн байгуулсан ААН дөрөв байгаа нь анхаарал татаж байна.

 

ИХЭНХ КОМПАНИУД 50-ИАС ДООШ АЖИЛТАНТАЙ

Харин компаниудыг ажилтных нь тоогоор ангилаад харвал дийлэнх нь 1-49 ажилтантай байна. Харин 50-209 ажилтантай компани 2,901 байгаа бол 300-499 ажилтантай компани 215, 500-999 ажилтантай компани 133, 1,000-аас дээш ажилтантай компани 69 байна. 

Энэ мэдээлэл сар бүр нийгмийн даатгалаа тогтмол төлдөг 38 мянган ААН дээр үндэслэсэн болно.