Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний туслах-104" тусгай дугаарын үйлчилгээний нээлт боллоо

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” тусгай дугаарын үйлчилгээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Юнител групп хамтран тус үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.

Тус үйлчилгээ нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн үйлчилгээг сайжруулах, яаралтай тусламжийн дуудлагыг дуут болон дүрст хэлбэрээр хүлээн авч дамжуулах үндсэн зорилготой аж. 

104 дугаарт бүх үүрэн операторын хэрэглэгч үнэ төлбөргүй дуудлага хийх боломжтой юм. Мөн Юнителийн хэрэглэгч Юнителийн аппликейшн ашиглан үнэ төлбөргүйгээр дүрст дуудлага хийж оператороос үйлчилгээ авах боломжтой гэдгээрээ онцлог юм.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn