Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ iPhone-ийг зарласны дараа Маркетерууд AR технологи руу хошуурч эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Apple компанийн саяхан зарласан бүтээгдэхүүний нэг том шинэчлэлт нь AR (Augmented Reality) буюу “хийсвэр зүйлсээр өргөжүүлсэн бодит орчин” үүсгэх технологи байлаа.

Ирэх долоо хоногт хүмүүсийн гар дээр байгаа iPhone-уудыг шинэчлэх iOS 11 систем нь энэхүү AR технологийг нэвтрүүлэх юм. Шинэ систем нь iPhone-ий камерыг AR дэмждэг болгох ба ийм аппликэшн бүтээх багаж ARKit нь аль эрт хөгжүүлэгчдийн гар дээр очоод байгаа.

Маркетерууд AR-ийг бараа бүтээгдэхүүнээ зарах, сурталчлах нэг том арга болно гэж үзэн түрүүчээсээ том компаниуд аппликэшнээ гаргаж эхэлсэн байна. Зөвхөн Apple төдийгүй Google компани энэ чиглэлд томоохон алхам хийж, Андроид төхөөрөмжүүдээ AR технологид нийцүүлж эхлээд байгаа.

AR-ийн тусламжтайгаар компаниуд хэрэглэгчийн хаана байгаагаас үл хамааран бараа бүтээгдэхүүнээ виртуал орчинд үзүүлж, хэрэглүүлж мэдрүүлэх боломжтой болно.

Гар утаснууд бүгд AR технологид нийцэх болсон нь ийм аргыг улам газар авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Жишээ болгон Cambria компанийн Cambria AR аппликэшнийг дурдаж болно.

Cambria нь тавилгын чулуун тавцан үйлдвэрлэдэг. ARKit технологийн тусламжтайгаар хүн өөрийн гал тогооны тавилгын тавцанг виртуал орчинд сольж, ямар харагдахыг нь харах боломжтой болжээ.

Мөн Ikea компани Ikea Place нэртэй аппликэшн гаргаж, хүмүүсийг гэртээ Ikea тавилгыг байрлуулан харж болохоор болгосон байна.

Энэ мэтээр бизнес эрхлэгчид AR технологийг нэвтрүүлэхээр шургуу ажиллаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Techinsider