Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын удирдагч Аун Сан Су Чи НҮБ-ын Ерөнхий ассемблэйн чуулганд оролцохоос татгалзжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Рохинжа үндэсний цөөнхийн эсрэг харгислал үйлдэж байгаад буруутгагдсан Мьянмарын улсын удирдагч Аун Сан Су Чи ирэх Мягмар гарагт нээгдэх НҮБ-ын ерөнхий ассемблэйн чуулганд оролцох төлөвлөгөөгөө цуцалжээ.

Тус улсын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Ингэх болсон шалтгаан нь муслим хүн амын эсрэг Мьянмарын армийн үйлдэж буй хүчирхийллийн эсрэг арга хэмжээ аваагүйгээс олон улс орнуудад хүчтэй шүүмжлүүлж байгаатай нь холбоотой бололтой.

Аун Сан Су Чи нь Мьянмарын ерөнхийлөгч биш боловч төрийн зөвлөх бөгөөд гадаад хэргийн сайд гэсэн албан тушаалтай, дэфакто улсын удирдагч гэгддэг.

Өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн Рохинжа үндэстний эсрэг цэргийн ажиллагааны улмаас олон зуун хүний амь үрэгдэж, олон мянган иргэд орон гэрээсээ дүрвэж, хөрш Бангладешт толгой хоргодож байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press