“Балдорж" сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр орой "Улаанбаатар" зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорсон юм.
"Балдорж" шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Сэтгүүлч Б.Энхмартын шагналыг уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
Бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлгийг улирал тутамд шалгаруулж, олон нийтэд зарладаг дүрэмтэй учраас олон нийтэд хамгийн шударга шагнал гэж үнэлэгддэг. ”Балдорж” шагналын эзэн болсон сэтгүүлч 5,000 ам.доллар, аман хүзүүдсэн нь 3,000 ам.долларын шагнал хүртдэг төдийгүй шилдэг аравт багтсан сэтгүүлчид 2 сая төгрөг болон гадаадад аялах зэрэг өндөр урамшуулал хүртдэг онцлогтой.