Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппин улсын Хүний Эрхийн Хорооны жилийн төсөв $20 болж буурчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Филиппин улсын парламент өчигдөр улсынхаа төсвийг хэлэлцэхдээ Хүний Эрхийн Хорооны төсвийг жилийн 1,000 песо буюу ойролцоогоор $20 болгож бууруулсан нь дуулиан дэгдээж байна.

Тус байгууллага нь ерөнхийлөгч Родриго Дутертэгийн явуулж буй хар тамхины эсрэг дайныг байнга шүүмжилдэг байсан нь ийнхүү төсвөө хасуулахад хүргэсэн бололтой.

Чуулганы үеэр парламентын спикер, Дутертэгийн холбоотон Панталеон Алварез тус хорооны ажлыг шүүмжилж, “үр ашиггүй”, “ажлаа хийдэггүй” зэргээр муулсан байна. Тэр бас “Хэрвээ та нар гэмт хэрэгтнүүдийн эрхийг хамгаалах гэж байгаа бол төсвөө тэднээс аваарай” гэж хэлжээ.

Ингээд санал хураахад гишүүдийн 119 нь Хүний Эрхийн Хорооны төсвийг хасахыг дэмжиж, 32 нь эсэргүүцсэн байна.

Өнгөрсөн онд тус байгууллага 749 сая пессо буюу бараг $15 саяын төсөв батлуулж байжээ. Харин энэ жил 1.72 тэрбум песогийн ($34 сая) төсөв батлуулахаар оруулсан юм.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд Филиппиний эрх баригчдын шийдвэрийг энэ улсад хүний эрхийн нөхцөл ямар байгааг харуулсан хэрэг гэж дүгнэж байна. Өнгөрсөн онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Родриго Дутертэ хар тамхитай тэмцэх ажиллагаа эхлүүлснээр 7,000 гаруй хүний амь үрэгдээд байгааг Эмнести Интернэшнл мэдээлжээ.

 

Эх сурвалж: Mashable