Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний хөгжим-бүжиг" хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд болно

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нэрээр алдаршиж ирсэн Монгол Улсын Консерватори байгуулагдсаныхаа 80 жилийн ойд зориулж хүндэтгэлийн тоглолтоо толилуулах гэж байгаа аж. Тоглолтод тус сургуулийг төгссөн үе үеийн рок попын уран бүтээлчид оролцох юм. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Консерваторийн багш М.Мөнхсайхан "Тэртээ 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж  эхэлсэн сургууль түүхэндээ зургаан удаа нэрээ өөрчилж ирсэн. Өнөөдөр сургалтын агуулга, хөтөлбөр, чанараар дэлхийн түвшний стандарт бүхий, олон улсын жишигт хүрсэн Хөгжмийн дээд сургууль буюу Консерватори болоод байна. Монгол Улсын Консерватори дэлхийн түвшинд хүрсэнийг төгсөгчдийн амжилтаар нотолж болно" гэв. 

Дуучин Б.Номин-Эрдэнэ "Энэхүү тоглолтод маань үе үеийн төгсөгчид оролцоно. Тухайлбал, Соёл Эрдэнэ, Титэм, Никитон, Камертон, Сүнс,  Хар сарнай, Хар тас, Freezone, Спайк, Гурван охин, Киви, Лемонс, A sound, X Vit зэрэг хамтлаг дуучид оролцох юм. 

Мөн хүн болгоны сонсох дуртай залуу уран бүтээлчид Сэрчмаа, Чинбат, Хийлч Дээгий, Мөнхбат, Үүрээ, Байдраг, Маралжингоо, Амараа, Чойжоо, Аззаяа, төгөлдөр хуурч Ами гэх мэт хамтлаг дуучид маань ая дуугаа өргөж гайхалтай нэгэн үдшийг өнгөрүүлэх болно" хэмээн онцоллоо.

"МИНИЙ ХӨГЖИМ-БҮЖИГ" тоглолт нь есдүгээр сарын 15-нд 19:00 цагт UB PALACE-ийн концертын их танхимд болно.

Тоглолтын билетийг

  • 1900-1800 дугаарт хандаж үнэгүй хүргүүлж авах боломжтой.
  • HI-Fi Records, Адмон хэвлэлийн газрын 209 тоот,
  • Shangri La Mall, Интерном, Е Mart, Интерном, Хегжим бүжгийн коллежийн касс,
  • UB Palace-н  кассаар тус тус худалдаалж байна.