Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эргийг чиглэсэн хоёр дахь далайн хар салхи дэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын далайн эрэг дагуух хамгийн амьжиргаа сайтай 10 муж 24 цагийн дотор хоёр тусдаа хар салхинд нэрвэгдэхээр байгааг цаг уурчид өнөөдөр анхааруулжээ.

Өмнө нь дэгдээд байсан Талим хар салхи өглөөний байдлаар зүүн өмнөд эргийн Зэжянь мужаас 500 хүрэхгүй километрийн зайнд ирээд байна. Пүрэв гарагийн орой, эсвэл Баасан гарагийн өглөө тус муж Талим хар салхинд өртөхөөр байгаа юм.

Өнөөдөр уг салхи Тайваний хойд хэсгийг дайрч байгаа тул онц байдал зарлаж, нислэгүүдийг цуцалжээ. Уг хэсэгт нийслэл Тайпэй хот багтаж байгаа тул маргааш сургуулиуд, үйлчилгээний байгууллагуудыг хаах шийдвэр гаргаж магадгүй гэнэ.

Үүнтэй зэрэгцэн Филиппиний баруун хэсэгт дахин шинэ хар салхи дэгдсэнийг Доксури хэмээн нэрлэж байна. Уг хар салхи нь мөн Талимтай ижил хугацаанд өмнөд Хятадын Хайнань мужийг дайрах төлөвтэй болжээ.

Цаашлаад өмнөд Хятадын Гуандун мужийг нөмрөхөөр байгаа юм.

Хоёр хар салхины зам дагуух мужууд нь хүн ам шигүү, хотжилт өндөр тул гамшгийн хэмжээ их байж болохоор байна.

Бээжингийн эрх баригчид онц байдалд ажиллах 11 тусгай багийг дээрх мужуудын Фужянь, Шанхай, Жяньсү, Аньхуй, Жяньси, Гуаньси зэрэг томоохон хотууд руу илгээжээ. Аль аль салхины улмаас үүсэх далайн давалгааны өндөр 6-7 метр хүрэх төлөвтэй байгааг тооцоолсон байна.

Гэвч нөгөө талаас хоёр хар салхи харилцан бие биедээ нөлөөлж, чиглэлийг нь өөрчлөх магадлал байгааг мэргэжилтнүүд бас хэлжээ. Хэрвээ ингэвэл Талим салхи Японы өмнөд эрэг рүү, Доксури салхи Вьетнам руу эргэж болзошгүй гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post