2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

NATO-гийн хоёр дахь том арми Оросоос зэвсэг худалдан авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN

Турк улс ОХУ-аас $2.5 тэрбумын үнэтэй пуужингаас хамгаалах С-400 системийг худалдаж авахаар болжээ.

Тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг Оросын талд шилжүүлсэн болохыг саяхан мэдэгдсэн байна. NATO-гийн гишүүн орнууд өөр хоорондоо зохицож ажиллах, нэгдмэл системтэй зэвсэг худалдан авах бодлого баримталдаг. Гэтэл тус эвслийн хоёр дахь том армитай Турк улс ийм шийдвэр гаргасан нь бусад гишүүн орнуудыг цочролд оруулсан алхам болжээ.

Туркийн арми хэмжээгээрээ NATO дотор АНУ-ын дараа ордог юм. Гэвч өнгөрсөн онд гарсан цэргийн эргэлтийн дараа Турк улс NATO-гоос улам бүр хөндийрсөөр байна.

Анкара бас өөрийнх нь салан тусгаарлагч хүч болох Курдүүдтэй холбоотой Сирийн Курдүүдэд туслаж байгаа NATO-гийн гишүүн орнуудыг шүүмжилдэг болоод байгаа.

Оросын С-400 систем нь 400 км радиус дотор нэг ээлжинд 80 хүртэл байг устгах чадалтай гэгддэг. Оросын Су-24 байлдааны онгоцыг Туркийн тал буудаж унагасны дараа 2015 оны арванхоёрдугаар сард Москва С-400 системээ Сирийн Латакиа баазад байрлуулсан юм.

Үүнээс болоод Турк, Оросын талуудын дипломат харилцаа хагас жил орчим царцсан. Гэвч төнгөрсөн оноос эхлэн тэдний харилцаа сэргэж, Өрнөдийнхний санааг зовоох болжээ.

Эрдоган саяхан орон нутгийн хэвлэлд ярихдаа Өрнөдийн түншүүд нь зэвсгийн төлбөрт маш их мөнгө нэхэж байгаа тул өөр сонголт хийхээс өөр аргагүй болсон гэсэн байна.

Тэр “Энэ шийдвэр бол манай тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Бид улс орноо батлан хамгаалахын тулд аюулгүй байдлаа бэхжүүлэх үүрэгтэй” хэмээн ярьжээ.

Үүнээс гадна Орос-Өрнөдийн харилцаа ч хүнд байгаа. Өнгөрсөн долоо хоногт NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенбэрг “дэлхий дахины нөхцөл байдал түүний карьерийн 30 жилийн хугацаанд тохиолдож байгаагүйгээр хүндэрснийг” хэлсэн юм. “Бидний өмнө цөмийн зэвсэгтэй Хойд Солонгос, террористууд, дайн самуун, Оросын дайсагнал гээд маш олон аюул байна. Дэлхий ертөнц улам бүр аймшигтай болж байна” гэж тэр ярьж байв.

 

Эх сурвалж: Independent

 

x