Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Уурхайчдын цалинг нэмэхгүй бол АЖИЛ ХАЯЛТ зарлана гэв

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ил уурхай Үйлдвэрчний Эвлэлийн  Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн хурал хийлээ.

Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн баялгийг бүтээгч уурхайчид шилэн дансыг хэрэгжүүлж ажиллах болон цалин хөлсөө нэмэгдүүлэхээр албан шаардлагыг хүргүүлж, тэмцлийн хэлбэрт шилжсэн талаараа мэдэгдсэн юм. 

"Эрдэнэт" үйлдвэрийн Ил уурхайн хороон дарга П.Баттөр: Баялагийг бүтээгч уурхайчид Эрдэнэт үйлдвэрийн захиргаанд дөрвөн шаардлагыг тавьсан. 

Нэгт Үйлдвэрийн захиргаа шилэн дансны хуулийг бүрэн төгс хэрэгжүүлэн ажиллах, хоёрт уурхайчдын үндсэн буюу цаг зэргийн тарифт цалинг 15 хувиар нэмэгдүүлэх, гуравт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зэсийн үнийн урамшуулал олгох журмын дагуу нийт ажилчдад урамшуулал олгох, дөрөвт барилга засварын цехийн ажилчдын цалин 2017 оны тавдугаар сарын нэгний өдрөөс арван хувиар нэмэгдүүлэн бодож олгох ёстой. 

Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, ажил хаялт зарлан тэмцэх болно.

Дэлхийн жишиг үйлдвэр гэж ярьдаг газар ажилчдадаа дэлхийн жишигт нийцсэн цалин өгөх ёстой" гэв.

Уурхайчдын ​цалинг нэмэгдүүлэх үндэслэл

 
Гэрэл зургийг mpa.mn
  • Шилэн дансны хуулийг бүрэн хэрэгжүүлснээр баялаг бүтээгч уурхайчдын бий болгосон мөнгөөр тансагладаг, шахааны бизнес хийж ашиг олдог, хумсалдаг, хулгайлдаг, хууль бус үйл ажиллагааг зогсоож олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгож, уурхайчдын цалингаа нэмэгдүүлэх нэгэн боломж нээгдэж шударга ёс тогтоно гэж үзэж байна
  • Жил болгон үйлдвэрийн төлөвлөгөө таваас арван хувиар нэмэгддэг Нэмэгдсэн төлөвлөгөөг ажилчид давуулан биелүүлдэг, ажлын ачаалал нэмэгддэг. Эцэст нь эцсийн бүтээгдэхүүний гарц нэмэгдэж орлого, ашиг нэмэгддэг. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж байхад цалин нэмэх ёстой
  • Нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 7,000 долларт хүрсэн.
  • Нэг жилийн хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар 25 хувиар буурсан. Үүний улмаас уурхайчдын цалин мөн адил 25 хувиар буурсан. Энэ цалинг нэмэх нэг үндэслэл юм
  • Үйлдвэрийн ажилчид бусад үйлдвэрийн ажилчидтай харьцуулахад цалин хөлсний хэмжээ бага байгаа нь хөдөлмөрийн хөлсний үнэлэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг харуулж байна.
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалаа доллараар зардаг. Орлого нь доллараар орж ирдэг. Харин цалингаа төгрөгөөр тавьдаг. Долларын ханшнаас олсон ашгийн зөрөөг цалин дээр нэмэх бүрэн боломжтой.
  • Засвар механикийн заводын ажилчид болон уурхайчид импортоор худалдан авдаг сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэн, үйлдвэрлэлийн өөрийн өртөг зардлыг бууруулах арга хэмжээг авч үйлдвэрийг ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж хэмнэлт хийж байна
  • Уурхайчид эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж 200 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Нэг уурхайчин жилд 60 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.