2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын Хуавэй компани Япон инженерүүдэд хоёр дахин их цалин амлаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN

Дэлхийн гуравдагч том ухаалаг гар утасны үйлдвэрлэгч болоод байгаа Хятадын Хуавэй компани энэ онд багтаан Японд үйлдвэрээ нээх гэж байгаа юм.

“Made in Japan” гэсэн шошготой бүтээгдэхүүн гаргаж, япон чанарын нэр хүндийг ашиглах зорилт тавьсан тус компани Япон инженерүүдэд зах зээлийн жишгээс бараг хоёр дахин өндөр цалин амлаж эхэлсэн байна.

Хуавэй бакалаврын зэрэгтэй мэргэжилтнүүдэд сарын 401,000 иений ($3,650) гарааны цалин амлаж байгаа нь ижил түвшний Япон компаниудаас бараг хоёр дахин илүү байгаа юм. Мастерын зэрэгтэй бол 430,000 иений цалин санал болгож байгаа гэнэ.

Ингэснээрээ тэд Softbank, NTT зэрэг компаниудын чадварлаг мэргэжилтнүүдийг урвуулах зорилготой байгаа бололтой. “Ихэнх инженер техникийн мэргэжилтнүүд Японы томоохон компаниудад ажиллахыг хүсдэг. Тэгвэл тэднийг татахын тулд бид илүү таатай орчин, сайн цалин, хангамж амлахаас өөр замгүй” гэж Huawei Japan компанийн олон нийттэй харилцах албаны захирал Рури Томиока ярьжээ.

Тэр бас “Бид энэ цалингийн хэмжээг өндөр гэж бодохгүй байна. Ихэнх гадаадын компаниуд үүнтэй ойролцоо цалинг сайн инженерүүдэд өгдөг” гэж тодотгосон байна.

Хуавэй компани Токиогийн ойролцоох Чиба мужийн Фунабашид үйлдвэр байгуулахаар 5 тэрбум иений хөрөнгө оруулаад байгаа ба цаашдаа ч нэмэгдэх юм. Ингэснээр тэд Японд бүрэн хэмжээний үйлдвэр байгуулсан анхны Хятад компани болно.

Тэд мөн Хятадын бөөнөөр үйлдвэрлэх туршлагыг Япон чанартай хослуулах зорилт тавьжээ.

Гэвч Хуавэй компанийн энэхүү ажлын зарыг Хятад, Япон улсуудын иргэд өөр өөрөөр хүлээн авч байгаа гэнэ. Япон залуус өндөр цалинг нь бодоод Хуавэйд орохыг сонирхож байгаа бол харин тэдний эцэг эх үүнд дургүй байгаа аж.

Гэтэл Японд гарсан энэ зарыг үзсэн Хятадын мэргэжилтнүүд Японы цалингийн түвшин ямар бага болохыг гайхан хэлэлцэж байна. Японы засгийн газрын судалгаагаар 2016 онд онгоцны нисгэгчид сарын 1.49 сая иений цалингаар тэргүүлж байсан бол хуульчид 480,000 иенээр удаалж байжээ.

Гэтэл системийн инженерүүд 330,000 иен, програм зохиогчид 260,000 иений цалин авсан байна.

Хуавэй компанийн энэхүү ажлын санал Японы компаниудыг цалин урамшууллын хэмжээгээ эргэн харахад хүргэж магадгүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Nikkei

 

x