Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын тархи судлаач эрдэмтдийн хурал болно

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголын Нейросайнсын /Тархи судлалын/ нийгэмлэгээс дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж буй “Олон улсын тархи судлаач эрдэмтдийн хурал” энэ сарын 15, 16-нд болох гэж байна.

Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн хуралд нийт таван орны найман эрдэмтэн хүрэлцэн ирж орчин үеийн тархи судлалын сонирхолтой судалгаа тавих юм.

Тавигдах илтгэлүүдийг сонирхуулвал, Японы эрдэмтэн хүний тархины хөдөлгөөний төвийг удирддаг хэсгийн судалгааг танилцуулах бол, БНСУ-ын эрдэмтэн хүний тархинд ой тогтоолт хэрхэн яаж үүсдэг талаар, Малайзаас ирэх эрдэмтэн таргалалт үүсэхэд тархинд ямар үйл явц явагддаг тухай, ЗХУ-ын эрдэмтэн тархи нугасанд үүсдэг хавдар, түүнийг эмчлэх эмчилгээний талаарх судалгаа зэрэг шинжлэх ухааны сонирхолтой илтгэлүүд тавих юм.

Эхний өдрийн хурал ЭМЯ-ны А танхимд болох бол хоёр дахь өдрийн хурал Ичмон зочид буудлын хурлын зааланд болно.

Монголын Нейросайнсын /Тархи судлалын/ нийгэмлэг нь анх 2013 онд байгуулагдан, тухайн ондоо “Олон улсын Тархи судлалын холбоо”-ны гишүүнээр элссэн.

Монголын тархи судлалын нийгэмлэгийн тэргүүнээр АУ-ын доктор н.Дамдиндорж ажилладаг бөгөөд байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл 100 гаруй тархи судлаач эмч, эрдэмтэн, гишүүдийн хамт үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нийгэмлэг нь өдгөө дөрөв дэхь жилдээ энэхүү олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд Монголдоо Нейросайнсын шинжлэх ухааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж ирсэн юм.