2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс 2020 оноос био түлш өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN

Хятадын засгийн газар 2020 оноос эхлэн этанол буюу био түлшийг орон даяар хэрэглэж эхлэхээр төлөвлөснийг тус улсын төрийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.

Бээжин анх удаа био түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд зорилтот хугацаа тогтоосон нь энэ юм байна. Ингэснээр E10 гэгддэг 10 хувийн эрдэнэшишийн орцтой био түлшийг эрчимтэй үйлдвэрлэхээр болж байгаа юм.

Хэрвээ энэ зорилт нь хэрэгжвэл газрын тосны томоохон компаниудад том цохилт болох ажээ. Хятад улс нь дэлхийн хамгийн том автомашины зах зээлд тооцогддог.

Мөн өнгөрсөн Бямба гарагт Бээжин уламжлалт шатдаг түлштэй автомашины худалдаа, үйлдвэрлэлийг хэзээ хориглох тухай судалж байгааг албаны хүн мэдээлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр 2020 онд Хятад улс этанолын үйлдвэрлэлийг одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой байгаа гэнэ.

Үүнээс гадна эслэг био түлш буюу өвс, мод, үр тарианы хаягдлаас гаргаж авдаг түлшний үйдвэрлэлийг 2025 онд их хэмжээгээр нэмэгдүүлэх юм байна.

Хятад улс одоогоор дэлхийд гуравт ордог этанолын үйлдвэрлэгч бөгөөд жилд 2.1 сая тонн түлш гаргадаг. Гэвч энэ нь Бразил, АНУ гэсэн тэргүүлэгч орнуудаас хол хоцорсон үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Reuters

 

x