Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма компанийхаа ойн баяр дээр Майкл Жэксон болж бүжиглэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Алибаба компанийн үүсгэн байгуулагч Жэк Ма алдартай шоумэн гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Тэр компанийхаа янз бүрийн баяр, тэмдэглэлт үйл явдлын үеэр урлагийн сонин хачин тоглолт үзүүлж, ажилтнууддаа сюрприз барьдаг.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Алибаба компанийн 18 жилийн ойн баяр болж өнгөрчээ. Жэк Ма энэ үеэр тайзан дээр мотоцикль хөлөглөн гарч ирээд попын хаан Майкл Жексоны бүжгээс хийж сонирхуулсан байна.

Эхлээд тэр алдарт “Billie Jean”-ий аянд бүжсэн бол дараа нь компанийхаа ажилтнуудыг тайзан дээр урьж гаргаад “Black or White” дууны аянд хамтдаа бүжиглэжээ.

Ма ингэж баярлахаас ч аргагүй амжилттай байгаа. Алибаба компанийн хувьцааны ханш 2017 оны нэгдүгээр сараас хойш тасралтгүй өсч, саяхан $400 тэрбумын үнэлгээнд хүрсэн юм. Ингэснээрээ АНУ-ын Амазон компанид зах зээлийн үнэлгээгээрээ ойртож очсон байна.

Эх сурвалж: Quartz