Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын Элчин сайд нар Мексик, Перугаас дараалан хөөгдөв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Латин Америкийн Перу улсын засгийн газар Хойд Солонгосын Элчин сайдыг тав хоногийн дотор нутаг дэвсгэрээсээ гарч явахыг шаарджээ.

Зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан ийм арга хэмжээ авсан байна. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл эдийн засгийн шинэ хориг авах шийдвэр гаргасны дараа Лимад суух Элчин сайд Ким Хак Чолыг “persona non grata” буюу урилгагүй зочин гэж Перугийн гадаад хэргийн яам зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт бас Мексикийн засгийн газар Хойд Солонгосын Элчин сайдыг нутгаасаа хөөсөн юм. Перугийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд Хойд Солонгосын дэглэмийг “зүүн хойд Ази төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулсан” гэж үндэслэлээ тайлбарлажээ.

Мөн Пёньяныг “олон улсын дүрэм журмыг хүндэтгэж, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоохыг” уриалсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард Лимагийн эрх баригчид Хойд Солонгосын Элчин сайдын яамыг ажилтны тоогоо зургаагаас гурав болгон тал хувиар бууруулахыг шаардаж байсан юм.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өнгөрсөн сард Латин Америкийн орнуудаар айлчлахдаа Бразил, Чили, Перу, Мексикт хандан Хойд Солонгосоос дипломат харилцаагаа таслахыг уриалж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times