Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Усан онгоц дээр ажиллах 40 гаруй хүнийг СОНГОН ШАЛГАРУУЛНА

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Speedy Global болон Crew Skillin Олон Улсын байгууллагын төлөөлөгчид үсчин гоо сайханч, тогоочийн Мэргэжлийн холбоодтой хамтран усан онгоцонд ажиллах мэргэжилтэн сонгон шалгаруулж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.

“Speedy Global  олон улсын байгууллага нь Азийн орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ удаа Монгол Улстай хамтран шинэ боловсон хүчнийг мэргэжлийн түвшинд хүргэж, олон улс дахь үнэлэмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэж Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын хэмжээний шүүгч Р. Батбаатар хэлэв.

Монгол Улсын талаас Монголын Үсчин Гоо Сайханчдын Холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, Euro Asia Service ХХК-ийн захирал Д.Баасанцэрэн, Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын хэмжээний шүүгч Р.Батбаатар  нар хамтран ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд үйлчилгээний чиглэлийн есөн мэргэжлийн дагуу сар бүр 40 хүн сонгон шалгаруулна. Үүнд өрөөний үйлчлэгч, хамгаалагч,тогооч, зөөгч, угаагч, гоо сайханч зэрэг ажил мэргэжлийнхэн багтаж байгаа юм.

Сонгон шалгаруулалт найман сарын хугацаанд найман удаа болж, 320 гаруй хүн энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

Үсчин, гоо сайханчдад олгож буй боломжийн талаар Монголын Үсчин Гоо Сайханчдын Холбооны тэргүүн Ц.ЦогзолмааУсан онгоцон дээр ажиллах сонгон шалгаруулалт нь Монголд анх удаагаа явагдаж байна.

Сонгон шалгаруулалт нь дөрвөн үе шаттай. Шат шатанд хэлний бэлтгэлд сургах бөгөөд үсчин, гоо сайханч, маникюр, педикурийн чиглэлээр тэнцсэн хүмүүс нь Их Британи улсын Лондон хотод 6-7 хоног сургалтанд хамрагдах юм” гэдгийг онцоллоо.

Энэ ажлын хүрээнд мэргэжилтнүүд найман сарын хугацаанд Малайз, БНХАУ, БНСУ, Норвеги, АНУ гэх мэт 11 орноор аялангаа ажиллаж, олон улсын стандартын дагуу сургалтанд сууж туршлага солилцох боломжтой.

Speedy Global болон Crew Skillin байгууллагуудтай хамтран ажилласнаар дотоодын боловсон хүчинг олон улсад тэнцэхүйц бэлтгэж нөөцийн хангалтын талаар хамтарч ажиллах болсноо тэд мэдэгдсэн юм.

Энэ ажлыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний газрын дэргэдэх Судалгаа, үнэлгээ, мэдээллийн албанаас дэмжиж байгаа аж.