Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Утаанд амьдардаг Хятадууд 3 жилээр богино насалж байгааг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөд нутгийн иргэдтэй харьцуулбал утаанд автсан хойд Хятадын иргэд 3 жилээр богино насалдаг болохыг шинэ судалгааны дүн харуулжээ.

1981-2012 оны хоорондох 154 хотын агаарын чанарыг судлахад өмнөд ба умард Хятадыг хуваадаг Хуай голын хойд талд оршдог хотуудын агаар өмнөдийн хотуудаас 46 хувиар илүү бохирдолттой байсан гэнэ.

Энэхүү судалгааг Хятад, Израйль, АНУ-ын эрдэмтэд хамтран гүйцэтгэж, үр дүнг нь энэ долоо хоногийн Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтлүүлсэн юм.

Агаарын бохирдолт өндөртэй умард Хятадын иргэд өмнөдийн иргэдээс дунджаар 3.1 жилээр богино насалж байгааг эндээс тогтоожээ. Тэдний үхэлд уушигны хорт хавдар, зүрх судасны өвчин голлон нөлөөлсөн нь агаарын бохирдолттой шууд холбоотой юм.

Эндээс үндэслэн судлаачид хэрвээ агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжээг Хятадын хойд нутгуудад Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон стандартад хүргэвэл энд амьдардаг дундаж Хятад хүн 3.5 жилээр урт наслана гэж тооцоолсон байна. Харин Бээжин хот уг стандартыг хангавал иргэдийнх нь дундаж нас 6.4 жилээр уртсах бол Харбин хотын иргэдийн дундаж нас 6.9 жилээр уртасна гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post