Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын нийгмийн эрүүл мэндийг үнэлэхээр Олон улсын баг иржээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг (ОУНЭМХН)-ийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн үйл ажиллагаанд үнэлэлт хийхээр иржээ.

Багийн бүрэлдэхүүнд:

  • Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Жон Клоуд Дезэнклос,
  • Нийгэмлэгийн штабын дарга Мили Спархич,
  • АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхийлөгч асан, АУ-ны доктор Жеффри Коплан,
  • Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхий захирал асан, АУ-ны доктор Ванг Юү,
  • Японы Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, ШУ-ны доктор Мари Асами,
  • АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Хяналт үнэлгээний мэргэжилтэн Хэнри Ванди, мэргэжилтэн Эзра Барзилей нар ажиллаж байна.

Тэд НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, таван өдрийн турш шаталсан үнэлгээг хийх аж.

Ийнхүү 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг Азид сүлжээ байгууллагаа анх удаа байгуулсанаас хойш анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгөхөөр иржээ.

Өнгөрсөн жил тус нийгэмлэгийн хурлаар Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэн байгуулж, Тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-гийн захирал, доктор Б.Цогтбаатарыг сонгосон юм.

 

Эх сурвалж: НЭМҮТ