Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан Ричард Брэнсоны хувийн арал Ирма хар салхинд бут ниргүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Брэнсоны эдлэн

Британий тэрбумтан Ричард Брэнсон айсуй Ирма хар салхийг Карибын тэнгис дэх хувийн Некэр арал дээрээ угтахаар болсноо өмнө мэдээлж байсан.

Түүний хувийн арал Пуэрто Рико, Виржин Айланд Горда арлуудтай зэргэлдээ оршдог юм.

Тэгвэл тэрбумтан саяхан Ирма хар салхи түүний арал, хувийн байгууламжуудыг нь хэрхэн сүйтгэснийг твиттер хуудсандаа мэдээлжээ. Брэнсон өөртөө тохиолдсон хохирлыг хүмүүст үзүүлэхийн хажуугаар Ирмад хэлмэгдсэн мянга мянган хүний амьдралыг сэргээн босгоход хандив цуглуулахыг дагагчиддаа уриалсан байна.

Тэрбумтан мөн цаг уурын өөрчлөлтийн хор нөлөөг анхааруулсан мэдэгдэл бичжээ. Тэр “Хүний гараар бий болсон цаг уурын өөрчлөлт хар салхины хүчийг улам нэмэгдүүлж, хохирлын хэмжээг урьд нь байгаагүй хэмжээнд хүргэж байна” гэсэн юм.

“Бүх дэлхийгээрээ цаг уурын өөрлөлтийн асуудлыг тэргүүнд тавьж, хожимдохоосоо өмнө шийдэх хэрэгтэй” байгааг тэр бас сануулжээ.

Брэнсон өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Парисын цаг уурын гэрээнээс гарах шийдвэр гаргахад эсэргүүцэж, бизнесийн салбарыг тэргүүлэн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээ амлаж байсан юм.

Ричард Брэнсон твиттер сүлжээнд 11.4 сая дагагчтай ажээ.

Эх сурвалж: Mashable