Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхийн Улсын олимпиадад түрүүлсэн хүүд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцах эрх олгожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн “Түүхийн улсын олимпиад”-ын тэргүүн байрыг Э.Сэргэлэнбаатар эзэлжээ.

Түүнийг Гадаад Харилцааны Яамнаас МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд суралцах эрх олгож, эхний нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг дааж байгаа юм байна.

Э.Сэргэлэнбаатар “Энэхүү нэр хүндтэй сургуульд Гадаад Харилцааны Яамны нэр дээр суралцах болсондоо баяртай байна. Цаашид хичээн суралцах болно” гэлээ.

Боловсон хүчний бодлогынхоо хүрээнд түүхийн суурь мэдлэг сайтай, олон улсын харилцааны чиглэлээр суралцах, ажиллах сонирхолтой залуусыг нээж олох, бэлтгэх зорилгоор тус яамны зүгээс Түүхийн олимпиадыг зохион байгуулах Дэд хороотой хамтарч ажилладаг байна.

 

Эх сурвалж: ГХЯ