Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тухайн цагт автобус аль буудал дээр байгааг мэдэх боломжтой болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Их хотын завгүй амьдралд нийтийн тээврийн тухай мэдээллийг хялбархан авч хэрэглэхэд танд туслах “UB Smart Bus” аппликэшний дараагийн хувилбарыг “Улаанбаатар смарт карт” компаниас гаргажээ.

“UB Smart Bus” аппликэшнээс:

  • нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг,
  • яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг,
  • автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг,
  • U money карт цэнэглэх борлуулах цэгүүдийн байршлын мэдээллийг авах боломжтой.

Энэхүү аппликэшн нь Android болон IOS систем дээр ашиглах боломжтой учир бүх смарт утсанд суулгаж болох аж.

ВИДЕО: Танилцуулга

"UB Smart Bus" аппликэйшныг гар утасныхаа AppStore-оос татан авч нийтийн тээврээр зорчихдоо ашиглах боломжийг бүрдүүлж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар